SHOW / EPISODE

#7 Хавар цагийн идээ ундаа, явдал мөр

43m | Apr 2, 2021

Энэхүү подкастыг сонссоноор Эрхэм та олон мянган жилийн тэртээгээс Монголчуудын ухаант өвөг дээдсийн оюуны хурц шалгуураар шүүгдэн боловсорч, уламжлагдан ирсэн “Монголчуудын идээ ундаа, явдал мөрөө эрхэмлэх зарчим”- аар хавар цагт идээ ундаагаа болон амьдралынхаа хэв маягийг хэрхэн тохируулж эрүүл байж өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж буйг мэдэж авах болно.


Подкастын оролцогчид:

Зочин: Анагаах ухааны доктор (Ph.D), их эмч Үржингийн Байгалмаа

Хөтлөгч: Б. Ариунзаяа Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Анагаах ухааны магистр 


Эх сурвалж:

"Эрүүл энх урт наслахын нууц" ном нь хүний эрүүл явах найман зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлаж уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг харьцуулан авч үзсэн нь уншихад ойлгомжтой, даган мөрдөхөд дөхөмтэй болсон байна. Нэг талаасаа идээ ундаагаа тохируулан хэрэглэх, зөв сайхан унтаж амрах зэрэг нь энгийн зүйл мэт санагдавч нөгөө талаас энэ нь ямар нарийн зүй тогтолтой өвөрмөц онцлогтой болох нь энэ номоос тодорхой харагдана. Хүн бүр адил бус. Тухайлбал хий, шар, бадгана гурвын эрхшээлээр хүний мөн чанар долоон зүйлд хуваагддагийг танин мэдэж та өөрийгөө үүний аль хэсэгт нь багтдагийг тогтоогоод авна гэдэг ямар гайхамшигт орчинд өөрийгөө эрүүлжүүлэн жолоодож урт насалж болохыг ойлгох болно. 


МУАУ хөгжлийг дэмжих Хутай билиг төвтэй холбоо барих

- Утас: 80631994 /хүргэлтээр ном авах утас/

- Facebook:

https://www.facebook.com/khutaibiligtuv

https://www.facebook.com/khutaibilig


#mongolia #mongoliantraditionalmedicine #traditionalmedicine #medicine #mongolianhistory #mongol #mongoltuuh #mongolsoyol #mongokanagaahuhaan 

#монгол #монголтүүх #монголсоёл #монголанагаахухаан #анагаах 

#хавар #идээундаа #эрүүлхооллолт #эрүүлмэнд #Байгалмаа #уламжлалтёс #монголёс

Audio Player Image
Монгол Анагаах Ухаан
Loading...